Өнөөдөр /2021.10.21/ 02:24 цагт “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна” гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:31 цагт очиход иргэн П-ийн 6×14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт иргэн Т /70 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.