Ойрын хугацаанд хэд хэдэн томоохон астероид дэлхийтэй зөрж өнгөрөх талаар НАСА мэдээлжээ. Тэдгээрийн нэг нь өнөө шөнө/2021.10.22/ дэлхийгээс 3.5 сая милийн зайд/5 сая км/ зөрж өнгөрөх гэнэ.
“USA Today”-н мэдээлснээр “2021 SM3” гэж нэрлэгдсэн тус солир нь 525 фут /160 метр/ өндөртэй, Египетийн Их Гизагийн пирамидтай дүйх хэмжээтэй аж. Хэдийгээр 3.5 сая мил нь хол зай мэт сонсогдох ч энэ нь огторгуйн орон зайн хэмжээсийн хувьд харьцангуй ойрхон зөрж өнгөрөх зай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Үүний дараа буюу Бямба гарагт мөн “2021 TJ15” астероид дэлхийтэй 238,854 милийн зайд зөрж өнгөрнө. Энэ нь дэлхий сар хоёрын хоорондох зайтай тэнцэх хэмжээ. Астероидын диаметр нь 5.6-13 метр тул ямар ч аюулгүй аж.
Мөн ирэх сарын 13-ны өдөр 379 метр орчим өндөртэй, “Empire State Building”-тай дүйх хэмжээний “2004 UE” гэх астероид дэлхийтэй 2,6 сая милийн зайд зөрж өнгөрөх юм байна.
Эх сурвалж: ABCnews