СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намагт шигдэж, осголтын байдалтай байсан эмэгтэйг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намагт шигдэж, осголтын байдалтай байсан эмэгтэйг аварчээ

Өчигдөр /2021.10.21/ 05:38 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 5 дугаар хэсэгт “Намагт нэг хүн шигдсэн байна” гэх дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 05:50 цагт очиход намагт иргэн Э 25 настай эмэгтэй намагт шигдэж, осголтын байдалтай байсныг 1 цаг 10 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.