Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирус цар тахлын улмаас нийт дэлхийн хэмжээнд 180 мянга эрүүл мэндийн ажилтны амь насанд хүрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, дэлхий хэмжээнд нийт 135 сая гаруй эрүүл мэндийн ажилтан байдаг бөгөөд дэлхийн 119 орны тоо баримтаас харахад таван эрүүл мэндийн ажилтан тутмын хоёр нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан байгаа гэжээ. Иймд ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулах ажлыг нэн тэргүүнд тавих ёстойг онцлон дурдсан байна.