ЭХ СУРВАЛЖ: С.Жавхлангаас мэдүүлэг авахаар ЭЦГ-аас мэдэгдэх хуудас өгсөн ч тэрбээр очоогүй аж

ЭХ СУРВАЛЖ: С.Жавхлангаас мэдүүлэг авахаар ЭЦГ-аас мэдэгдэх хуудас өгсөн ч тэрбээр очоогүй аж

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Д.Сүхбаатарын талбайд 7 дахь хоног “сууж” байна. УИХ, Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа тул тарах ёстой гэж тэр шаардаж байгаа ч үүний цаана өөр ашиг сонирхол байгаа талаар иргэн О.Отгонтөгс мэдэгдсэн. 

Тодруулбал, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг нэхсэн ч өгөөгүй тул ийнхүү суулт хийж байна гэж тэрээр мэдээлсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан ч үүнийг үгүйсгээгүй.Улмаар ЭЦГ-аас хэрэг нээж, Сангийн сайд Б.Жавхлангаас мэдүүлэг аваад байна.

Харин УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас мэдүүлэг авахаар ЭЦГ-аас мэдэгдэх хуудас өгсөн боловч тэрээр одоо хүртэл очиж, уулзаагүй талаар эх сурвалж мэдээллээ. 

Өмнө нь С.Жавхлан зарим хэвлэлд “Сангийн сайдтай уулзаагүй” гэж мэдээлсэн бол заримд нь “Уулзсан нь үнэн гэхдээ 4 тэрбум төгрөг нэхээгүй” гэсэн өөр, өөр байр суурийг илэрхийлээд буй юм. Бас Сангийн сайдыг талбай дээр ирж өөртэй нь нүүрэлд гэж ярьсан  удаатай. Хоёр Жавхлангийн хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг нүүрэлдэх шаардлагагүйгээр хуулийн байгууллага тодруулж үнэн мөнийг олох гэтэл ийнхүү саад учраад байгаа аж. Олон нийт ч бодит үнэнийг мэдэхийг хүсэж байна.