“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээнд монгол залуус “Creative” төрлөөр тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 20-21-ний өдөр онлайнаар зохион байгуулагдсан байна. IT паралимпиад тэмцээний “Creative” буюу робот машины төрөлд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн, төслийн ажилтан, Юнисофт компанийн захирал Ш.Самдан ахлагчтай Н.Халиунаа, Э.Хулан, Э.Отгонцэцэг нарын баг тэргүүн байрт орлоо.
Роботын хөгжүүлэлт, кодлох ажлыг хариуцсан Ш.Самдан нь 23 настай Юнисофт ХХК-гийн ЗАХИРАЛ юм. Мөн дээрх тэмцээнд залуусыг оролцуулах ажлыг идэвхтэй, амжилттай зохион байгуулсан “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн “Шилдэг хувь нэмрийн шагнал” хүртлээ.
Г. Мөнхбаяр