Г.Тэмүүлэн: Засгийн газраас санал авахаар албан бичиг хүргүүлсэн ч хууль өргөн барьсны дараа санал ирсэн

Г.Тэмүүлэн: Засгийн газраас санал авахаар албан бичиг хүргүүлсэн ч хууль өргөн барьсны дараа санал ирсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хууль нь зарчмын хувьд зөв. Улс төрийн албан тушаалтанд шаардлага тавина гэдэг нь зөв. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд бус, Засгийн газрын болон нутаг дэвсгэрийн тухай хуульд орох ёстой. Нэгэнт өргөн бариад хэлэлцүүлж байгаа учраас хэлэлцэх эсэхийг нь дэмжиж байна. Хуульд заасан шаардлагаас төрийн албанд ажилласан жилийн шаардлага, салбарт ажилласан жилийн шаардлага хоёрыг л авч болохоор байна. Өөр шаардлагыг авахад хэцүү юм байна. Энэ хуульд Засгийн газрын санал өгөөгүй байна. Яагаад Засгийн газрын саналыг аваагүй юм бэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Засгийн газраас санал авахаар  албан бичиг хүргүүлсэн. Хуулийн хуцаандаа багтаж ирээгүй. Харин хууль өргөн барьсны дараа санал ирсэн. Харин Төрийн албаны зөвлөлийн саналыг авсан. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө