Ц.Туваан: Төрийн албан хаагчид өнөөдөр иргэдэд бус ажилд томилсон эзэндээ үйлчилж байна

Ц.Туваан: Төрийн албан хаагчид өнөөдөр иргэдэд бус ажилд томилсон эзэндээ үйлчилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төрийн албан хаагчид өнөөдөр иргэдэд бус ажилд томилсон эзэндээ үйлчилж байна" гэдгийг онцоллоо.

Тэрбээр "Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Үүнээс ч өөр арга байхгүй. Төрийн албан хаагчийн тоо 206 мянга болжээ. Энэ чинь нөгөө төрийн данхар бүтэцтэй болсон гэдгийг чинь шууд харуулж байна. 2016 онд төрийн албанд 170 гаруй мянган хүн байсан. Энэ тоо яг өнөөдөр хэд байна. 2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсийг намын харьяалал, ажилд орсон огноогоор нь нийт 30 мянган хүнийг хоморголон халсан байдаг. Энэ нь хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг харуулж байгаа.

Өнөөдөр төрийн албанд чадваргүй хүмүүс хэн нэгний дэмжлэгээр буюу лифтээр орж ирж байна. Бас нутаг ус, танил талаараа ажилд ордог болсон. Төрийн албан хаагчид өнөөдөр иргэдэд бус ажилд томилсон эзэндээ үйлчилж байна. Энэ бүхний хохирогчдын нэг нь Ардчилсан нам. Тамга тэмдэгний асуудал үүнтэй холбоотой" гэлээ.