Япон мэргэжилтэн Масэ Шүичи "Азийн 23 хүртэлх насны цом"-ын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ

Япон мэргэжилтэн Масэ Шүичи "Азийн 23 хүртэлх насны цом"-ын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи "Азийн 23 хүртэлх насны цом"-ын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцаад байсан бөгөөд нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон юм. Гэсэн ч тэрбээр 23 хүртэлх насны шигшээ багтай цахим хэлбэрээр байнга холбоотой байж, бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насны шигшээ баг Азийн цомын тэмцээний тоглолтуудаа нутаг дээрээ Тайланд, Малайз, Лаос багуудтай хийхээр болоод байгаа билээ.

Тэмцээний хуваарь

2021.10.25 11:00 Тайланд – Монгол

2021.10.25 15:00 Малайз – Лаос

2021.10.28 11:00 Монгол – Малайз

2021.10.18 15:00 Лаос – Тайланд

2021.10.31 11:00 Тайланд – Малайз

2021.10.31 15:00 Лаос – Монгол

Г. Мөнхбаяр