Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын онцолсон чадваргүй, салбартаа танигдаагүй дэд сайд нар ХЭН бэ

Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын онцолсон чадваргүй, салбартаа танигдаагүй дэд сайд нар ХЭН бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Тэмүүлэн Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжсэн.

Энэ үеэр чадваргүй дэд сайд нар байгаа, тэднийг суудал ганхаж эхлэх үү гэх асуудал сөхөгдөв. Тодотговол, хууль санаачлагч Г.Тэмүүлэн "Өнөөдөр салбартаа гологдож, танигдаагүй, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй дэд сайд нар ч бий. Үүнийг мэдэж байгаа. Эдгээр хүмүүс тухайн салбарт ажиллаж үзээгүй улмаас тухайн салбарыг самардаг, хүмүүсийг хэлмэгдүүлдэг явдал гаргадаг" болохыг онцолсон.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ хууль батлагдсанаар хэдэн сайд, дэд сайд чөлөөлөгдөх болохыг тодруулав. Тэрбээр энэ талаар "Хуульд байгаа шаардлагын хэдэн сайд, дэд сайд хангахгүй вэ. Засгийн газарт гаж зуршилтай, зан төлвийн доголдолтой хэдэн сайд байгаа вэ. Тэдний хэд нь тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан бэ. Ийм асуудал руу орж байна. Уржигдархан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд томилогдсон. Салбартаа, төрийн албанд ажиллаж байгаагүй хүн байсан. Хэрэв энэ хууль батлагдвал шинэ дэд сайд маань хэдхэн хоноод чөлөөлөгдөх нь. Мөн хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг гэдэг шаардлага байна. Тэгэхээр сайд нар дотор шударга бус хэдэн хүн байна вэ. Энэ хуулийг баталчихвал сайд, дэд сайд нар бүгд шударга биш болоод Засгийн газар “явчих” вий дээ" гэсэн юм. 

Тэгвэл хууль санаачлагч Г.Тэмүүлэн "Энэ хуулийн зорилго нь төрийн улс төрийн албанд шинэчлэл хийх юм. Тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудад шаардлага тавьж байгаа юм. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад тавигдах шаардлагын хэн нэгэн албан тушаалтанд зориулаагүй. Энэ бол Монголын төрд зориулагдсан шаардлага. Төр хүчтэй байж, мэргэжлийн Засгийн газар байгуулахын зорьж эдгээр шаардлагын хуулийн төсөлд тусгасан. Өнөөдрийн сайд, дэд сайд нарын хэн нь мэргэжлийн хүн бэ гэдгийг салбарынхан нь мэдэж байгаа. Хууль батлагдсан өдрөөрөө мөрдөгдөж эхэлнэ. Харин эргэж үйлчлэхгүй" болохыг тодотгов.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө