АНУ-ын мэс засалчид гахайн бөөр хүнд шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийжээ

АНУ-ын мэс засалчид гахайн бөөр хүнд шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийжээ

АНУ-ын мэс засалчид донор эрхтний дутагдлыг эцэслэн шийдэж болох бүхий нэгэн мэс заслыг амжилттай хийсэн талаар BBC мэдээллийн сайт нийтэлжээ.

Тодруулбал, Энэ нь гахайн бөөрийг хүнд шилжүүлсэн мэс засал байсан бөгөөд тархи нь үхэжсэн, эдгэрэх найдваргүй хүн дээр туршилтаа хийсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус мэс засал нь амжилттай болсон нь энэ салбартаа хийгдсэн хамгийн дэвшилтэт туршилт болоод байгаа талаар онцолжээ.

Мөн гахайгаас ганц бөөр гэлтгүй зүрхний хавхлагыг хүмүүст өргөн хэрэглэдэг бөгөөд гахайн эд эрхтэн хүнийхтэй  яг таарч тохирсон байдаг байна.

Иймд тус мэс заслыг АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн Лангоне эрүүл мэндийн төв туршиж хоёр цаг үргэлжилсэн хагалгааг хийжээ. Тус мэс заслыг хийсэн доктор Монтгомери өөрийнхөө энэхүү хийсэн ажлыг ихээхэн маргаантай байгааг хүлээн зөвшөөрч, донорын хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүст илүү олон эд эрхтнийг арай өөрөөр хайж олох зайлшгүй шаардлагатай байгаа талаар хэлжээ.

Мөн эрхтэн шилжүүлэхээр хүлээж буй өвчтөнүүдийн 40 орчим хувь нь шилжүүлэн суулгахаасаа өмнө нас барж байгаа талаар дурдсан байна. Гахайг хүнс болон эмний, янз бүрийн зориулалтаар ашигладаг атал энэ төрлийн мэс засалд ашиглах нь тийм ч ялгаатай зүйл гэж бодохгүй талаараа ч хуваалцжээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө