Ерөнхийлөгч ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлдөггүй болно

Ерөнхийлөгч ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлдөггүй болно

УИХ-ын чуулганы хуралдааны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийн агуулга нь "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсгийг хасах юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.