СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ шатаахыг завджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ шатаахыг завджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхнэр хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хороохыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын харьяат 24 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ унтаж байх зуур хаалгыг гаднаас нь дарж, гэрээ шатаасан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, гал гарч эхэлмэгц сэжигтний эхнэр сэрж галыг унтраасан гэсэн ба тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.