"Ардчилал ба сэтгүүл зүй" чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлт боллоо

"Ардчилал ба сэтгүүл зүй" чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлт боллоо

Энэхүү “Ардчилал ба Сэтгүүл зүй” чөлөөт хэвлэлийн түүхийн галерей нээлтийн ёслолд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов, МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнх-Мандах нар үг хэллээ.

1996 онд Монголын хэвлэлийн хүрээлэн байгуулагдаж “Чөлөөт Хэвлэл” төслийн анхлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү төслийг Монгол болон Дани улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжиж эхний төслөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн 25 жилд хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй мэдээллийг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч хэвлэлийн хүрээлэн байхын төлөө ажиллаж өдгөө 25 жилийн түүхэн өдөртэй золгож байна.

Мөн өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ирсэн ба медиа галерейг нээж тууз хайчлах ёслолд гар бие оролцлоо.

Г. Мөнхбаяр