ВИДЕО: ШТС дээрэмдэх гэж байсан зэвсэглэсэн этгээдийг тэнгисийн явган цэрэг нүцгэн гараараа зогсоожээ

ВИДЕО: ШТС дээрэмдэх гэж байсан зэвсэглэсэн этгээдийг тэнгисийн явган цэрэг нүцгэн гараараа зогсоожээ

Энэ сарын 20-ны өдөр /2021.10.20/ АНУ-ын Аризона мужид шатахуун түгээх станцын дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан зэвсэглэсэн өсвөр насны хоёр эрэгтэйг нүцгэн гараараа зогсоосон тэнгисийн явган цэргийн ахмадын бичлэг цахим орчноор ихээхэн түгжээ.

Тодруулбал, тус хэрэг үүрийн 04:30 цагт болсон бөгөөд дэлгүүрийн дүрс бичлэгт цэргийн ахмад хоёр этгээдийг буу барин орж ирэхэд юу ч бодолгүй шууд бууг нь гараараа барьж, зогсоосон дүр зураг буусан байна. Тухайн үед дэлгүүрт худалдагч болон ганц л үйлчлүүлэгч болох цэргийн ахмад байсан бөгөөд хууль сахиулах албаныхан иртэл зэвсэглэсэн нэг этгээдийг саатуулсан гэжээ.

ВИДЕО:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө