Увс аймгийн Өмнөговь сум МУГЭЗ сайд З.Бямбажавын нэрэмжит Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны сурагчид гар утсаа 20.00 цагт хураалгадаг болжээ. Ингэснээр ухаалаг гар утасны хэрэглээ багасаж, цагийг үр бүтээлтэй зүйлд зарцуулдаг болно гэж үзсэн байна. Уг санааг сурагчид хуралдаж байгаад санаа нэгдэн гаргажээ.
