Жүжигчин Алек Болдвин кино зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ

Жүжигчин Алек Болдвин кино зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ

Холливудын нэрт жүжигчин  Алек Болдвин кино зураг авалтын үеэр нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд шархдуулжээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр Мексикт "Rust” нэртэй киноны зураг авалтад оролцож байхдаа цэнэгтэй буугаар гал нээж, найруулагч Жөүл Соузаг хүнд шархлуулсан бол зураглаач 42 настай Хэляна Хачинсын аминд хүрсэн байна.

Одоогоор чухам юу болсон талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр ажиллаж байгаа аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар жүжигчин санаандгүй гал нээсэн байж болзошгүй, цагдаад байцаалт өгөхдөө эсэргүүцэл үзүүлэлгүй уйлж байжээ. 

Амиа алдсан бүсгүй

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө