Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Т /17настай, эмэгтэй/ 10.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдан, гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Улмаар Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т-г эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон байна. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.