Гэрийнхэнтэйгээ маргалдан гараад сураггүй алга болсон 17 настай охиныг нас барсан байдалтай олжээ

Гэрийнхэнтэйгээ маргалдан гараад сураггүй алга болсон 17 настай охиныг нас барсан байдалтай олжээ

Бямба гарагт буюу аравдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн 17 настай Т/эмэгтэй/ гэрийнхэнтэйгээ маргалдан, гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид  өчигдөр/2021.10.24/ 11.04 цагт  Т-н цогцсыг тус багийн “Дамжлага бааз” гэдэг газар Хөвсгөл нуурын уснаас гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Охины нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.