Д.Сумъяабазар: Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон

Д.Сумъяабазар: Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон

Хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо Нийслэлийн шуурхай ажилтнуудын хуралдааны үеэр мэдэгдлээ.

Тэрбээр "Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэв. 

Ташрамд өгүүлэхэд, Ардчилсан намын бүлгийн ажлын албаны зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазарыг ажлаа хийж чадахгүй байгаа. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар лиценз олгосон зэрэг асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлтээ өнөөдөр өгсөн билээ.