СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобус, суудлын автомашин хоорондоо мөргөлдөж нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобус, суудлын автомашин хоорондоо мөргөлдөж нэг иргэн амиа алджээ

Өчигдөр /2021.10.24/ 18:55 цагт Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Жаргалантын-Ам” гэх газар хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Иймд тус дуудлагын дагуу алба хаагч нар очиход Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 14 зорчигчтой зорчиж явсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн “Юниверс” загварын  хот хоорондын зорчигч тээврийн автобус иргэн Г-ын жолоодож явсан “RX-400” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Иймд ард иргэд зам тээврийн  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.