Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар эмчилгээний төлбөрт 464.971.920 төгрөг цугларчээ.
Түүний эмчилгээний төлбөрт эхний ээлжид 650 сая төгрөг шаардлагатай байгаа юм.