2017 оны аравдугаар сарын 21-ны өдөр сонирхол, мэргэжлээрээ нэгдсэн 27 тамирчин Отгонтэнгэр хайрхны ноён оргилд гарч, өөр өөрсдийн байгууллага, клубийнхээ туг далбааг оргилд мандуулсан байдаг.
Ингээд энэ үеэр тэдний 17 уулчин осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэггарсан билээ. Тус хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Мөсөн хавтангийн нуралт үүссэнээс болж 17 уулчин амь насаа алдсан. Уулчид Отгонтэнгэр уулын орой дээрээс буухдаа хадтай хавцалын ирмэг хэсгээр явсан нь осолдох гол шалтгаан болсон байна. Талийгаач нар хавцал руу шидэгдэж амь насаа алдсан. Ослоос хүн амьд гарах ямар ч боломж байхгүй” гэх утга бүхий дүгнэлт гаргасан гэдэг.
Тэгвэл 17 уулчин амиа алдаад 4 жил өнгөрчээ. Харин Отгонтэнгэр ууланд болсон тэр ослоос амьд гарсан 10 уулчны нэг болох Ж.Насанбат дөрвөн жилийн өмнө болсон аймшигт ослын талаар Ergelt.mn сайтад ярьж, дараах бичлэгийг нийтлүүлжээ.