11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ

11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 33-р сургуулийн 11Д ангийн сурагч Т.Эрдэм эрдэнэт хүний амь насыг аварч нэг гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь тусалжээ.

Энэ талаар Т.Эрдэм “Сонгоны хичээл тараад явж байтал сургуулийн доор гал гарч байсан. Өвс шатаж байгаа юм болов уу гээд очтол хүн шатаж байсан. Тиймээс хувцсаа тайлаад галыг унтраасан” гэлээ.

Хүний амь насыг галын аюулаас аварсан хүүд НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хамт олон болон Монголын сурагчдын холбооноос баяр хүргэж дурсгалын зүйл өнөөдөр гардуулжээ. 

Г. Мөнхбаяр