М.Оюунчимэг: Бид халдвар авсан иргэнээ буруутгаж байгаа зүйл биш

М.Оюунчимэг: Бид халдвар авсан иргэнээ буруутгаж байгаа зүйл биш

Нийгмийн бодлогын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсөвтэй холбоотой асуудлаар хэлэлцсэн.

Энэ үеэр байнгын хорооны дарга М.Оюунчимэг коронавирусийн халдвар аваагүй иргэддээ зориулж нэг удаагийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан юм.

Түүнээс энэ талаар тодруулахад "Би санал хэлээгүй. Энд буруу ойлголт явах шиг боллоо. Ирэх оны төсөв хэлэлцэж байх үед урьдчилан сэргийлэх дээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч төсөвт хөрөнгийг тодорхой зааж, тусгаж өгөхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан.

Манай байнгын хорооноос ажлын хэсэг гарахад урьдчилан сэргийлэхэд анхаарч байгаа хүмүүст 50 мянган төгрөг зарцуулж байхад халдвар аваад өвчилсөн хүнийг эмчлэхэд 12 сая төгрөг зарцуулж байгаа.

Тиймээс тухайн хүнийг өвчлөхгүй байхад анхаарч ажиллах нь чухал гэх саналыг гаргасан. Эрүүл монгол хүн болоод хариуцлагатай байж, халдвар аваагүй иргэнээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ бид халдвар авсан иргэнээ буруутгаж байгаа зүйл биш. Зөвхөн урьдчилан сэргийлж, халдвар аваагүй 2.7 сая иргэнээ урамшуулах шаардлагатай гэдэг асуудлыг хөндсөн. Эрүүл мэндийн даатгалаа төлдөг ч халдвар аваагүй иргэд урьдчилан сэргийлэхэд нь анхаарч, төсөвт суулгах хэрэгтэй гэж үзж байгаа юм" гэх тайлбарыг өглөө. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ