ВИДЕО: “Андлалын хөшөө” гэж муу түүх бүтээхийн оронд “Гоожингийн өндөр” зэрэг соёлын өвөө хамгаалъя

ВИДЕО: “Андлалын хөшөө” гэж муу түүх бүтээхийн оронд “Гоожингийн өндөр” зэрэг соёлын өвөө хамгаалъя

Ойрын үед Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд орших “Гоожингийн өндөр” гэх 100 жилийн түүхт соёлын өвийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж нураахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг зуруулж байна гэх мэдээлэл явж хэвлэл мэдээллийн салбарынх нь сурвалжилсаар байгаа билээ.

Тэгвэл тус барилгыг анх 1914 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт Монголын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж барьж байсан бөгөөд өдгөө 100 гаруй жилийн нүүрийг үзээд байгаа юм.

Тэгвэл манай улсад 100 жилээс өмнөх түүхэн дурсгалт 25 л барилга байдгийн нэг.

2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан гэдэг хэдий ч хүссэн бүхэн нь орж архидаж, түүхэн дурсгалыг сүйтгэхийн зэрэгцээ нурааж шинэ орчин үеийн барилга болоод автомашины зогсоол ч болгож магадгүй гэж гарын үсэг цуглуулж байгаа аж. Ингээд харахад түүх л үлдэх энэ хорвоод хуучны үнэт өв соёлоо гэхийн оронд ашиг хонжоо харсан зарим хүмүүс шинийг санаачилж байна гэх нэрийдлээр улсаас их хэмжээний мөнгө авч тоглолт хийсээр байгааг та бүхэн мэднэ.

Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын хөшөө" гэх цогцолбор байгууламжийг улсаас 1,9 тэрбум төгрөг гаргаж барьж байсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан. Тус цогцолборт 400 сая жуулчин татах зорилготой байсан гэгддэг ч энэ мэт хуучны соёлоо сэргээж чадвал 400 сая жуулчин биш юм аа гэхэд 4 мянган жуулчин хангалттай татаж чадах юм. Иймд Засгийн газар болоод холбогдох яамд яаралтай арга хэмжээ авахыг ард иргэд шаардсаар байгаа юм.