60 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс НҮБ-д албан ёсоор элсжээ

60 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс НҮБ-д албан ёсоор элсжээ

БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө олон сар жил тэмцсэний эцэст 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцэн 1961 оны 10 дугаар сарын 27-нд энэ өдөр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталсан байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ГХЯ, Монгол дахь НҮБ хамтран “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.

Г. Мөнхбаяр