ТООЛЛОГО: Нийслэлд 145.000 жорлон байна

ТООЛЛОГО: Нийслэлд 145.000 жорлон байна

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144992 нүхэн жорлон тоологдлоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Судалгааны ажлыг тус ажлын албанаас захиалж Шинжлэх Ухааны академийн Газарзүй гео-экологийн хүрээлэн гүйцэтгэжээ.

Дээрх судалгааны ажлаар нүхэн жорлонг анх удаа тоолсон буюу Тооллогыг орчин үеийн судалгааны арга зүй, сансрын өндөр нарийвчлалтай зураг ашиглан нийслэл хотын хөрсний бүтэц онцлогт тулгуурлан нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг 4 төвшинд бүсчлэн гаргалаа.

Ингэснээр нүхэн жорлонгоос үүдэх бохирдлыг бууруулах бодлого боловсруулах, нүхэн жорлонг шинэчлэх ажлыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, мэдээллийн сан үүсгэх судалгааны ажлын тайланг ХЕМ-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ирэх долоо хоногт болох НЗД-ын Зөвлөлийн хуралд танилцуулахаар болов.

Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба