Ариун цэврийн байгууламжийн угсралтын ажилтай танилцах нь ард түмэнд ГОЁ харагддаг цаг өнгөрсөн шүү гишүүд ээ

Ариун цэврийн байгууламжийн угсралтын ажилтай танилцах нь ард түмэнд ГОЁ харагддаг цаг өнгөрсөн шүү гишүүд ээ

УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг нь хууль батлах, санаачлах, хуулиа сурталчлах, хяналт тавих. Гэтэл сүүлийн үед гишүүд энэхүү чиг үүргээ умартаж, "авгайн" ажилд оролцож, хошуу дүрэх нь улам ихэсжээ.

Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай суманд ажиллаж, ариун цэврийн байгууламжийн угсралтын ажилтай танилцсан байх аж. 

Ажлын хэсгийн гишүүд барилга угсралтын ажлыг хүйтрэхээс өмнө дуусгах хэрэгтэйг сануулж, байнгын хорооны зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

УИХ-ын гишүүд энэ мэтээр юм болгонд оролцож,  үндсэн чиг үүргээ умартаж, зөвхөн ард түмэнд сайхан харагдах гэж "жүжиглэж" байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

байсан бол одоо нийгэм өөрчлөгдөж, ард түмэн шилний цаанаас чихэр долоодог цаг ард хоцорсон болохыг эрхэм гишүүдэд сануулахад илүүдэхгүй биз ээ.