Даргын талаар бичихдээ өөрөөс нь ЗӨВШӨӨРӨЛ АВАХ хуулиас АН-ын бүлэг ТАВ хоногийн завсарлага авлаа

2021-10-27 11:49

Даргын талаар бичихдээ өөрөөс нь ЗӨВШӨӨРӨЛ АВАХ хуулиас АН-ын бүлэг ТАВ хоногийн завсарлага авлаа

Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д Монгол Улсын иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг.

Гэвч энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх”, цаашлаад хардах эрхийг “боомилсон” заалт оруулж, хүний эрхийг зөрчиж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.10.27/ Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийх байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төсөлд тав хоногийн завсарлага авлаа.

ҮЗЭХ: 

2021-10-26 15:50

Даргын талаар бичихдээ өөрөөс нь ЗӨВШӨӨРӨЛ АВАХ хуулийн хэлэлцүүлгийг МАРГААШ хийнэ

Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д Монгол Улсын иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг.

Гэвч энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх”, цаашлаад хардах эрхийг “боомилсон” заалт оруулж, хүний эрхийг зөрчөөд байгаа юм. Бид энэ талаар өмнө нь мэдээлж байлаа.  

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргааш /2021.10.27/ Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийнэ. Мөн пүрэв гаригт чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

-ХЭРЭВ ХЭН НЭГЭН ЭРХ МЭДЭЛТНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР ӨӨРӨӨС НЬ ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙ БИЧВЭЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Хамгийн ноцтой нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 29.2 дахь заалтад Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг ХОРИГЛОНО гэж заасан байдаг. Хууль санаачлагчид уг заалтыг хэвлэл, мэдээллийн байгууллагад хамраахгүй гэж буй ч иргэнд хамаарахаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдвал иргэн та хэн нэгэн улс төрч, УИХ-ын гишүүн, нөлөө бүхий эрх мэдэлтний талаар өөрийн цахим сүлжээнд бичих болбол тухайн хүнээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болно гэсэн үг.

Сэтгүүлчид хэн нэгнийг "авлигач" хэмээн тодорхойлж бичихдээ зөвшөөрөл авахгүй байж болох ч  иргэн тус мэдээллийг цахим хаягтаа холбохдоо зөвшөөрөл авалгүй "авлигач" хэмээн бичвэл хариуцлага хүлээхээр байгаа юм. Жишээ авъя. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж буй Ц.Анандбазар гишүүний талаар иргэн та өөрийн цахим хуудаснаа бичье гэвэл дээрх хуулийн дагуу Ц.Анандбазар гишүүнээс заавал зөвшөөрөл авах ёстой болно. Аль эсвэл хэн нэгэн гишүүний АТГ-д мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг боловсруулж бичих болбол мөн л өөрөөс нь зөвшөөрөл авна. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нийтэлбэл, хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. 

Уг хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан гэдэг. Ингэхдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт хэлэлцэж буй юм. УИХ дээр Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хорооноос ажлын хэсэг гарган хамтран ажиллаж байна. 

-ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭНЭ ХЭВЭЭР БАТЛАГДВАЛ ИРГЭН ТА ХЭН НЭГЭН УЛС ТӨРЧИЙН ТАЛААР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НИЙТЭЛБЭЛ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ-

29.3.Энэ хуулийн 29.2-т /дээр дурдсан/ заасан зохицуулалт нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй. Сэтгүүлчид ийнхүү нийтийн ашиг сонирхлын дагуу эрэн сурвалжлах нийтлэл гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй. Гэвч энгийн иргэн сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг боловсруулж, зөвшөөрөлгүй хэн нэгний талаар цахим сүлжээнд нийтэлбэл хуулийн хариуцлага хүлээхээр байгаа юм. 

Хуулийн төслийн 30 дугаар зүйлд “хууль тогтоомж зөрчигчид” дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэжээ.

Үүнд:

  • 30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • 30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Хуулийн төслийг бүтэн эхээр нь ЭНД дарж уншина уу.