Л.Оюун-Эрдэнэ: “Бүүстер” тунгийн хамрагдалт  50-аас дээш хувьд хүрвэл УЛБАР ШАР түвшнийг бууруулж, ШАР түвшинд шилжинэ

Л.Оюун-Эрдэнэ: “Бүүстер” тунгийн хамрагдалт 50-аас дээш хувьд хүрвэл УЛБАР ШАР түвшнийг бууруулж, ШАР түвшинд шилжинэ

Манай улсын иргэдийн коронавирусийн эсрэг вакцины “бүүстер” буюу нэмэлт сэргээх тунд хамрагдах идэвх сул байгаа талаар мэргэжилтнүүд хэлж буй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр хэрэв бүүстер тунгийн хамрагдалт зорилтот бүлэгт 50-аас дээш хувьд хүрвэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулах талаар хэллээ.

Тэрбээр “Хэрвээ давтан тун зорилтот бүлгийн 50-аас дээш хувьд хүрвэл бид улбар шар түвшнээс энгийн түвшний өмнөх шат буюу шар түвшинд шилжих шийдэл рүү бид орох хэрэгтэй байна. Үүнд УОК, НОК, мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ хангах хэрэгтэй. Нэмэлт тунд хамрагдах тал дээр мэргэжлийн байгууллагууд иргэдийг мэдээллээр сайн хангах шаардлагатай байна. Давтан тунгийн талаар эмч нар сайн ойлгуулж чадахгүй байна. Иргэд вакцин хийлгэвэл халдвар авахгүй гэсэн буруу ойлголттой байна. Хөнгөн тусаад эдгэж буйгаа вакцинтай холбож бодохгүй байна. Мөн ямар, ямар суурь өвчтэй хүмүүс нас баралт илүү тохиолдож байгаа талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй байна” гэв.