Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сарын 1-ээс эхлэн агаарын хилийг тогтворжуулж, нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.
Түүнчлэн агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчдыг Монгол Улсад вакцин хийлгэх уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгав.