Мэнэнгийн хилчдэд зориулсан найман айлын орон сууц ашиглалтад оржээ

Мэнэнгийн хилчдэд зориулсан найман айлын орон сууц ашиглалтад оржээ

Өчигдөр /2021.10.26/ Хилийн 0306 дугаар ангийн хамт олон Хил хамгаалах байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн “Хилчдийн хөгжлийн орчинг сайжруулах” зорилт, “Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор найман айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгчээ.

Уг орон сууц нь дулааны болон бохирын шугамд бүрэн холбогдсон учир  тав тухтай, аюулгүй, тохилог орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна гэжээ.