Өнөөдөр /2021.10.27/ иргэн Б. Монголхүү Э. Одбаяр нарыг суллахыг шаардаж Ардчилсан намаас ХЗЯ-ны гадаа мэдээлэл хийлээ.
NoDoubleStandart хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Монголхүү болон Э. Одбаяр нар цагдан хорих 30 хоногийн хугацаатай хоригдож байгаа ба хоригдсоноосоо хойш 20 гаруй хоногийн турш нойтон өлсгөлөн зарласан байна. Ардчилсан намынхны зүгээс Хүний Эрхийн Дэд хороо хуралдаж байгаатай холбогдуулан хүний эрх зөрчигдөж байгаа гэж үзэн ХЗЯ-ны гадна шаардлага хүргүүлж байгаа аж.
Тодруулбал, Ардчилсан намын хэрэг эрхлэгчдийн дарга А.Цэрэнбат мэдээлэлдээ, “2021-ны Ардчилсан намын хэвлэлийн хурал хүний эрхийн талаар сүүлийн жилүүдэд ямар үйл ажиллагаа явж байгаа талаар үзэл бодол үгээ илэрхийлсний төлөө яллагдагчаар татагдаж байна. 10 сарын 04-нд Э. Одбаяр болон Б.Монголхүүг баривчлаад 20 гаруй хоносон. Хоригдсон цагаасаа эхлээд хорих 461-р ангид өлсгөлөн зарласан. Хүний эрхийг хамгаалсныхаа төлөө талбай дээр үгээ илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Аравдугаар сарын 05-нд бид шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагын хариуг одоо хүртэл өгөөгүй байна. Цагдаа нар албан хаагчдын шаардлагын биелүүлэхгүй байна гээд хорьдог. Тиймээс бид өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг хийж байна” гэлээ.
Г. Мөнхбаяр