Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралданаар УОК болон холбогдох сайд нар хэд хэдэн чиглэл өглөө.
Нэгдүгээрт, Одоо мөрдөгдөж буй цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа түр журмыг шинэчлэн батлах ажлыг УОК-т даалгалаа. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд байгаа ч аж ахуй нэгжүүд хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс шинэчлэх үүрэг өгсөн.
Хоёрдугаарт, Коронавирусийн дархлаажуулалтын гурав дахь тунг хүн амын зорилгот бүлэгт 50 хувь хүрсэний дараагаар одоогийн мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн түвшинг нэг шат бууруулж, шар түвшинд хүргэх чиглэл өгсөн.
Гуравдугаарт, Арваннэгдүгээр сарын 1-ээс урлаг, соёлын арга хэмжээг үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр нээх чиглэлийг өглөө. Ингэхдээ чиглэл бүрээр нь хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэм баримтлуулах зөвлөн дэмжихийг анхааруулсан. Мөн одоогийн байгуулж буй хариуцлагын гэрээг шинэчлэхийг үүрэгдсэн.
Дөрөвдүгээрт, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалттай холбоотой вакцины нэг, хоёр, гуравдугаар тунгийн хамрагдах хугацаанд шинэчилсэн мэдээлэл өгсөн.
Тавдугаарт, Эх орондоо буцаж ирж байгаа болон гадаадын жуулчдыг вакцинд хамрагдуулах ажлыг УОК болон Гадаад харилцааны яам зэрэг холбогдох яамдыг судлаж, танилцуулах чиглэл өгсөн.
Зургаадугаарт, Авилгын эсрэг ажлын хэсэг, Хууль зүйн сайд Х.Нямбаатарт үүрэг чиглэл өгсөн.
ҮЗЭХ: