Вакцины хоёр тунтай ч коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд эдгэснээс 21 хоногийн дараа гуравдахь тундаа хамрагдах боломжтой гэв

Вакцины хоёр тунтай ч коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд эдгэснээс 21 хоногийн дараа гуравдахь тундаа хамрагдах боломжтой гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн дархлаажуулалттай холбоотой вакцин нэг, хоёр, гуравдугаар тунгийн хамрагдах хугацааг шинэчилсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 

Тэрбээр,  "Нэгдүгээр тунгаа хийлгэснээс 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдаж байгаа. Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн хувьд гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах ёстой. 

Харин нэгдүгээр тунгаа хийлгэсэн ч хоёрдугаар тунгаа хийлгээгүй хүмүүс бий. Хэрэв энэ хугацаа гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж, нэг, хоёрдугаар тундаа хамрагдах ёстой гэх зөвлөмжийг эрүүл мэндийн яамнаас өгсөн. 

Вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа гуравдугаар тундаа хамрагдаж ёстой. 

Харин вакцины хоёр тунтай ч коронавирусийн халдвар авч, өвчилсөн иргэд эдгэснээс хойш 21 хоногийн дараа гурав дахь тундаа хамрагдах боломжтой гэж үзсэн" хэмээв.