ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдсон буй “No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярын биеийн байдал хүнд байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар ШШГЕГ-ын дарга Д.Загджаваас тодрууллаа. Тэрбээр "Э.Одбаяр өлсгөлөн зарлаад 16 хоног болж байгаа. Эмчийн хяналтад байгаа, биеийн жин нь 10 орчим кг хасагдсан. Цаашид биеийн байдал нь хүндэрвэл албадан эмчилгээнд оруулна" гэх мэдээллийг өглөө.