Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт хариуцлага тооцно

Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт хариуцлага тооцно

Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно.

Тодруулбал, Энэ сарын 26-ны өдөр /2021.10.26/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орчлон сургуулийн урд явган хүний гарцаар буцаж эргэж буй автомашинуудын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Тэгвэл уг зөрчлийг ТЦГ-ийн алба бүртгэж авсан бөгөөд зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлээд байгаа бөгөөд өнөөдөр тэдгээр жолоочдод хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Ингэхдээ 29.1 тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан бол хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр буюу 20 мянган төгрөгөөр торгоно гэжээ.

Г. Мөнхбаяр