Т.Доржханд: Э.Одбаяр, Д.Монголхүү нарт үүсээд байгаа асуудлыг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна

Т.Доржханд: Э.Одбаяр, Д.Монголхүү нарт үүсээд байгаа асуудлыг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ж.Сүхбаатар гишүүнийг дэмжиж байгаа. Өнөөдөр шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагатай холбоотой иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлаж, барьж хорьсон асуудал яригдаж, хүний эрхийн үндэсний комиссыг хуралдуулахыг хүссэн ч ирц бүрдэхгүй байна гэх асуудал гарч байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ

Хоёрдугаарт, Оюутолгой холбоотой олон асуудал хөндөгддөг. Тухайлбал, тухайн байгууллагад ажиллаж байсан хүмүүс хууль бусаар халагдаж, улмаар хуулийн байгууллагад хандаж, Оюутолгойг буруутай гэж дүгнэсэн байдаг. Гэтэл тэд монголын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байна. Энд хүний эрх зөрчигдөж байгаад та ямар байр суурьтай байгаа вэ? 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ж.Сүхбаатар гишүүнийг хүний эрхийн дэд хороонд оруулахыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжсэн. Хуульч гишүүний хувьд мэдлэг, хүний эрхийн асуудалд мэдрэмжтэй хандана гэж найдаж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хүний эрхийн дэд хорооны гишүүний асуудал яригдаж байгаа учраас байр сууриа илэрхийлж байна. Сүүлийн үед хүний эрхийн асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Тухайлбал, иргэн Э.Одбаярыг Хорих 461 дугаар хорих ангид таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар хорих ангид өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь эрс муудсан ноцтой байдал үүссэн. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн анхаарч ажиллана гэж найдаж байна. Хүний эрх, шударга ёсны асуудал нь энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тодорхой шинэтгэлүүдийг хийхийг зорьж байгаа гэж ойлгож байгаа.

Шүүхийн тухай хуулийг энэ оны өмнөхөн баталсан. Гэтэл шинэчлэл хийж, хууль баталлаа гээд бодит байдал дээр шууд үр дүн нь гардаггүй юм байна гэдгийг бүгд харж байна. Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарт үүсээд байгаа асуудлыг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна. Үүнд анхаарч ажиллаач гэж хүсэж байна. Бид хувь хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж болохгүй. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Бямбацогт: Үнэхээр энд хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл хариуцлага тооцоод явах боломж УИХ-д байгаа. Мөн хүний эрхийн зөрчигдөж байгаа асуудал дээр ажиллах бүрэн эрх УИХ-ын гишүүдэд байгаа. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө