Н. Учрал: Иргэд орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна

Н. Учрал: Иргэд орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, Өнөөдөр таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж, долоон төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээхээс гадна виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэд виртуал хөрөнгө авахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй, сонор сэрэмжтэй байж, орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна. Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийн албан ёсоор хуульчилсан. Тиймээс манай улс ч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль гаргаж тавигдах шаардлагыг тодорхой болгож СЗХ бүртгэн хяналтаа тавьдаг болно” гэлээ.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө