Тайланд, Малайзын шигшээ багууд хэсгийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Тайланд, Малайзын шигшээ багууд хэсгийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Азийн АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсгийн хүчтэй баг Тайланд хоёр дахь өрсөлдөгч Лаосыг 3:0-ээр хожиж, хэсгээс цааш шалгарах боломжоо хадгалан үлдлээ.

Тайланд сүүлийн тоглолтоо 10-р сарын 31-ий 11:00 цагаас Малайзын эсрэг хийнэ. Тэд тус тоглолтод заавал хожиж байж хэсгийнхээ нэгдүгээр байраар цааш шалгарах боломжтой юм.

Малайз, Тайландын 23 хүртэлх насны шигшээ багууд 2017 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Тайланд 3:0-ээр хожиж байсан удаатай. Гэвч Тайланд хэсгийн сүүлийн тоглолтдоо Индонезтой 0:0 тэнцэж, Малайз манай шигшээг 2:0-ээр хожсоноор Малайз 1-р байраар, Тайланд хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж байв.

Эх сурвалж: Mongolian Football Federation