Комедиан Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний зардалд хандивлажээ

Комедиан Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний зардалд хандивлажээ

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ. Тэгвэл комедиан Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж, реппер  “Lil Thug-E”-ийн эмчилгээний төлбөрт хандивласан байна. Энэ талаар Б.Идэр-Од өөрийн фейсбүүк хуудастаа мэдээжээ.