ХХҮЕГ, Замын-Үүд дэх чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба зэрэг газрууд 519 хууль бус томилгоо хийжээ

ХХҮЕГ, Замын-Үүд дэх чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба зэрэг газрууд 519 хууль бус томилгоо хийжээ

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны шинэтгэл-Томилгооны зөрчил” сэдвээр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар төрийн албаны хуулийн хэрэгжилт түүнд хяналт үнэлгээ хийж, Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж зохих шийдвэрүүдийг гаргажээ.

Энэ талаар ТАЗ-ийн Ажлын албаны маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ мэдээллээ. Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүрийнхээ хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Мөн томилох эрх бүхий этгээд болон төрийн жинхэнэ албан хаагч уг албанд нэг дэвшигчдийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэдэг. Э. ТАЗ 87 ажлын хэсэг байгуулан 282 байгууллагын 2543 төрийн албан хаагчийг холбоотой хяналт шалгалтыг хийсэн.

Тус шалгалтаар 180 байгуулагын 545 албан хаагчтай холбоотой зөрчлийг илрүүлсэн. Үүний дийлэнх зөрчил нь хууль бус томилгоо байсан. 

Энэ онд төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч болон, . Тус зөрчлийг арилгуулах чиглэлд хугацаатай үүрэг өгч, хариуцлага тооцох мэдэгдлийг хүргүүлжээ. Тухайлбал Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Замын-Үүд дэх чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Төрийн худалдан авах ажилгааны газар, ШӨХТГ, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Баянгол, Чингэлтэй, Увс, Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтай холбоотой зөрчил илэрчээ.  

Мөн АТГ-аас ТАЗ-д 115  байгууллагын 280 албан тушаалтай холбоотой мэдээлэл ирүүлснээс 100 албан тушаалтан төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоосон. Хууль бус томилгооны зөрчлийг арилгуулах чиглэл өгсөн.

Мөн таван аймгийн 102 төрийн байгууллагыг хяналт шалгалтад хамруулсан. Эдгээрээс Архангай аймаг 88, Булганд 59, Ховд 55, Хөвсгөл 93 Увс 90 хууль бусны томилгоо хийсэн нь илэрсэн.