Х.Нямбаатар: Ч.Сайханбилэгийг албадан авч ирэх боломжтой. Гэхдээ өөрөө ирж, шалгуулаасай гэж хүсэж байна

Х.Нямбаатар: Ч.Сайханбилэгийг албадан авч ирэх боломжтой. Гэхдээ өөрөө ирж, шалгуулаасай гэж хүсэж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Түүний энэхүү мэдэгдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Ч.Сайханбилэг харийн нутгаас харийн компанийн пирАр маркетингийг хийж суухаар эх орондоо ирж, энэ төслийг монголчуудад үр өгөөжтэй болгох тал дээр илүү сэтгэлээ чилээгээсэй гэж хүсэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулахад ямар нэгэн гадны компаний нөлөөнд автах, тэдний тулгалт шахалтад орохгүй байх тал дээр анхаарч, хичээж, ажиллаж байгаа.

Эцсийн дүндээ бид энэ төслийн үр өгөөжийг олон түмэнд хүртээх, өнөөдөр УИХ-ын 92, 40, 57 дугаар тогтоолуудад Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах талаар тусгасан.

Энэ хүрээнд төслийн 53 хувиас илүү хувийг монголчуудад, 47 хүртэл хувь хөрөнгө оруулагчийн тал байх ёстой гэдэг зарчим баримтлан гэрээ хэлэлцээрийн ажил үргэлжилж байна. Цаашид хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодит алхамыг хөрөнгө оруулагч тал хүлээж авахгүйгээр энэ хэлэлцээр цааш үргэлжлэхгүй" гэлээ. 

Мөн тэрбээр "Ч.Сайханбилэг АНУ-д байгаа. Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжилж байгаа. АНУ Монгол Улстай эрхзүйн харилцан туслалцах гэрээ, ялтан шилжүүлэх гэрээтэй. Тиймээс албадан ирүүлэх боломжтой. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд заавал албадан ирүүлэхгүйгээр өөрөө ирж, хууль хүчний байгууллагаар шалгуулаасай гэж хүсэж байна. АТГ эл хэргийг шалгаж байгаа. Яллагдагчаар татсан ч хэрэг шалгах явцад гадны улс руу яваад ирээгүй гэж ойлгож байгаа" гэв.  




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө