"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гудамжны жагсаал цуглаан, үймээн, самуун болгоны ард  байдаг"

"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гудамжны жагсаал цуглаан, үймээн, самуун болгоны ард байдаг"

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгой асуудлаарх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдэлд хариу тайлбар өгсөн.

Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гудамжны жагсаал, үймээн, самуун бүрийн ард байдаг талаар мэдэгдлээ. Тэрбээр "Оюутолгойн гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаар дагнан ажиллаж байгаагүй. Сүүлийн 8-9 сар энэ ажлын хэсгийн ахлаж байх явцад хэд хэдэн зүйл илэрхий тодорхой болдог юм байна гэдгийг мэдсэн. Энэ гэрээ хэлэлцээрийг хамгаалж сайшааж, магтаж ярьдаг хүмүүст хандаад хэлэхэд 22 тэрбум долларын өрөнд орохоор байна гэдгийг хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто бидэнд албан ёсоор баталгаажуулаад өгчихөөд байна. Тэгэхээр энэ ашигтай гэрээ байсан уу гэдгийг эргэж нэг харцгаагаарай.

Хоёрдугаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг ийм Рио Тинтотой холбоотой гэрээ хэлэлцээр хийхээр гудамжны бүх жагсаал, цуглааны ард байнга байдаг. Үүнийгээ ч цахим хуудсаараа илэрхийлдэг. Би үүнийг огт ойлгодоггүй. 

Бид энэ гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох нь яагаад тэр хүмүүсийн харшлийг хөдөлгөөд байдаг юм. Нэг нь АНУ-аас сандарсан байдалтай яриа хийж, нөгөөх нь дотоодоос иргэний нийгмийн байгууллагуудыг өдөөн турхирч, Засгийн газрын тогтворгүй байлгах, үймээн самуун тарих, бүх юмны ард байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс энэ байдлаараа асуудалд хандаасай гэж хүсэж байна" гэв. Харин Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа дараах мэдэгдлийг хийж байжээ. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө