Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдаж, БНСУ манай улсыг "Улаан бүс"-т орууллаа

Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдаж, БНСУ манай улсыг "Улаан бүс"-т орууллаа

БНСУ манай улсыг "Улаан бүс"-т оруулав бололтой. Учир нь БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас манай улсын иргэдийг Сөүлд хүлээн авахгүй хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан алаар МИАТ ТӨХК-аас мэдээлэв. 

Харин Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл хотоос Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй аж. Дээрх өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газартаа хандахыг хүссэн байна. Мөн эл өдрөөс хойших нислэг хэрхэн өөрчлөгдөхийг тухай бүрт нь мэдээлнэ гэжээ. Энэ нь БНСУ Монгол Улсын "Улаан бүс"-д оруулсныг нотлож буй хэрэг юм.  Ташрамд өгүүлэхэд, Арваннэгдүгээр сард Улаанбаатар-Сөүл чиглэлд арван удаагийн нислэг үйлдэх хуваарь гарсан байна.