ЭМЯ: Коронавирусийн халдвараар 1443 хүн өвчилж, 11 хүн нас барлаа

ЭМЯ: Коронавирусийн халдвараар 1443 хүн өвчилж, 11 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт буюу аравдугаар сарын 29-ны өдөр 1443 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 841 нь Улаанбаатар хотод, 599 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавирусийн халдварын улмаас улсын хэмжээнд 17 мянга 397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.