Сурагчдын үдийн хоолонд хатсан мантуу өгдөг байсан нь шалгалтаар илэрчээ

Сурагчдын үдийн хоолонд хатсан мантуу өгдөг байсан нь шалгалтаар илэрчээ

ШӨХТГ-аас сурагчдын үдийн хоол хөтөлбөрт шалгалт хийхэд олон зөрчил илэрчээ. 
 
Тодруулбал, "Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын хяналт шалгалтанд хамрагдсан зарим сургуулиудад хоолны дээж авдаггүй, хөргөгчинд хатсан мантууг ихээр нөөцөлсөн, хоол үйлдвэрлэл явуулах заал бохир, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
 
Тиймээс сургуулийн удирдлага, орон тооны бус хяналтын зөвлөлөөс тавих хяналт сул байгаа талаар ШӨХТГ-аас мэдээллээ.