Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх даваа гарагаас эхлэн нээнэ.
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нээх шийдвэр гаргасан билээ.
Энэ шийдвэр ирэх даваа гарагаас хэрэгжих юм.