Тив хоорондын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн хүмүүжигчдэд хүндэтгэл үзүүлжээ

Тив хоорондын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн хүмүүжигчдэд хүндэтгэл үзүүлжээ

Олон Улсын шатрын холбооноос хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган аваргын алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлж, аваргын төлөө тоглосон хүмүүжигчийн ярилцлагыг хүргэж байсан билээ

Тэгвэл Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, их мастер, дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГЕГ- ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэжээ.

Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчид талархлын бичиг гардуулан, хувийнхаа зүгээс нийт 500 мянган төгрөгөөр шагнасан байна.

Мөн цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435-р нээлттэй, хаалттай хорих ангиудад тус, тус гардуулсан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.